Тендерийн урилга — Харуул хамгаалалтын үйлчилгээ

Алтны уурхайд гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдлаа. Дуусах хугацаа: 2026 оны 06 сарын 22.

Огноо: 2026 оны 06 сарын 08-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Алтны уурхайд гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: НГ-ТД:2026-06-08
Тендер хүлээн авагч талын хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жи центр, 2 давхар 201 тоот

Оролцогчид тавигдах шаардлага:

1. Хууль эрх зүйн шаардлага

• Монгол Улсын Харуул хамгаалалтын тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх
• Улсын бүртгэлд бүртгэлтэй, татварын өр төлбөргүй
• Шүүхээр татан буугдаагүй, үйл ажиллагаа нь зогсоогүй байх
• Өмнө нь гэрээ ноцтой зөрчиж цуцлагдаагүй байх

2. Байгууллагад тавигдах шаардлага

• Харуул хамгаалалтын чиглэлээр тодорхой хугацааны туршлагатай (2–3 жилээс дээш)
• Хүний нөөцийн тогтвортой байдал сайн, ажилтны шилжилт багатай
• 24/7 тасралтгүй үйлчилгээ үзүүлэх чадавхтай
• Дотоод удирдлага, хяналтын тогтолцоотой
• Шуурхай эргүүлийн тусгай хэсэгтэй

3. Харуул хамгаалалтын ажилтанд тавигдах шаардлага

• 21-45 насны хооронд,
• Ял шийтгэлгүй (ял шийтгэлийн лавлагаатай)
• Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, ажил үүрэг гүйцэтгэх эрүүл мэндийн чадвартай
• Харуул хамгаалалтын сургалт, үнэмлэхтэй
• Архидан согтуурах, мансуурах зөрчилгүй
• Харилцааны соёлтой, бичиг баримт хөтлөх чадвартай

4. ХАБЭА-д тавигдах шаардлага

• ХАБЭА-н анхан болон давтан сургалт тогтмол зохион байгуулдаг
• Онцгой нөхцөл байдал (гал түймэр, осол, халдлага)-ын үеийн журам, төлөвлөгөөтэй
• Ажилтнуудаа улирал тутам үнэлж, сургаж чаддаг
• Холбогдох дүрэм журмыг дагаж мөрдөх чадамжтай

5. Техник, тоног төхөөрөмжийн шаарлага

• Холбооны хэрэгсэл (раци, утас гэх мэт)
• Харуулын хувцас, таних тэмдэг, үнэмлэх
• Эргүүл, хяналтын бүртгэлийн систем (цаасан эсвэл цахим)
• Камер, дохиоллын системтэй хамтран ажиллах чадвар
• Тайлан мэдээ илгээх суурин эсвэл зөөврийн компьютер

6. Баримт бичиг

• Албан санал (үнийн санал)
• Тусгай зөвшөөрлийн хуулбар
• Компанийн танилцуулга
• Хүний нөөцийн мэдээлэл
• Сүүлийн 1–2 жилийн ижил төстэй гэрээний туршлагын лавлагаа, тодорхойлолт
• ХАБЭА-н бодлого, бусад дүрэм журам, заавар зааварчилгаа
• Ажилтны сургалтын баримт бичиг

Гэрээт харуул хамгаалалтын байгууллага нь үндсэн 5 харуулын постод тус бүр 1 хүний бүрэлдэхүүнтэйгээр Өдөр, шөнийн ээлжийн зохион байгуулалтаар нийт 10 хамгаалагч, тэдгээрийг ахлан ажиллах ахлах болон камерын хяналтын хэсгийг хянах 2 ажилтан нийт 14 ажилтныг ажиллуулна.
Үнийн санал ирүүлэх хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жи центр, 2 давхар 201 тоот

Холбогдох мэдээлэллийг доорхи албан тушаалтантай холбогдож авах:

П.Мягмарсүрэн Дотоод хяналт аюулгүй байдлын ажилтан

Утас: 9411-0097

Имэйл: p.myagmarsuren@nutgiingantig.mn

Тендерийн материал, үнийн санал өгөх сүүлийн хугацаа: 2026 оны 06 сарын 22-ны 18:00 цагаас өмнө